Create site free

 


prev next
  • Edit

Хийжүүлсэн ундааны аймшигт нууц

Нэвтэрсэн: Зочин 2012-02-09

Ганц лааз хийжүүлсэн ундаа хүний биед хэчнээн хор хөнөөлтэйг Бразилийн Матто Гроссогийн их сургуулийн судлаачид тогтоожээ. Бразилийг 18 жил удирдсан Ерөнхийлөгч Жетулиу Варгас эх нутагтаа "Кока-Кола" худалдахыг хориглож байсан нь гайхахаар зүйл биш байсныг доорхи баримтуудаас ойлгож болно.
Сэнгэнэсэн хүйтэн ундаа юм уу шар айраг уусны дараах жаран минут буюу бүтэн цагийн хугацаанд бие тань хэрхэн өөрчлөгддөгийг анхааралтай уншина уу. Тэгээд дараагийн лааз хийжүүлсэн ундаагаа задлахаас өмнө түр азнаарай.

-Арван минутын дараа
Цайны арван халбага элсэн чихэр идсэнтэй дүйх хэмжээний их чихэр биеэр нэг тарна. Гэхдээ үүнийг мэдэрч, дотор эвгүйрхдэггүй нь хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчилтэй холбоотой.

-Хорин минутын дараа
Цусан дахь чихэр "тэсэрч", инсулин ялгарна. Элэг хариуд нь хүлээж авсан бүх чихрийг өөх тос болгон хувиргана.

-Дөчин минутын дараа
Кофейн цусанд шингэж дуусна. Хүүхэн хараа томорч, цусны даралт ихсэнэ. Эдгээрийг зохицуулахын тулд элэгний үйл ажиллагаа идэвхжиж, цусанд их хэмжээний сахар цутгана. Тархины аденозин буюу булчирайдуур хаагдаж, толгой сэргэн эрч хүчтэй болох мэт мэдрэмж төрнө.

-45 минутын дараа
Тархины таатай мэдрэмж "хариуцагч" хэсэгт дофамин ялгарч эхэлнэ. Энэ нь хар тамхи татсан үед мөн ажиглагддаг өөрчлөлт юм.

-Тавин минутын дараа
Хийжүүлсэн ундаа дахь фосфорын хүчил нарийн гэдэс дэх кальци, магний, цайрыг нэгтгэж, бодисын солилцоог идэвхжүүлдэг. Цусан дахь чихрийн хэмжээ мөн жирийн үеийнхээс хэдэнтээ өснө. Шээс дэх кальци мөн нэмэгдэнэ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хийжүүлсэн ундаа яс шингэлэн гадагшуулдаг уршигт нөлөөтэй гэсэн үг.

-Жаран минутын дараа
Хийжүүлсэн ундааны лаазыг онгойлгосноос хойш бүтэн цаг өнгөрчээ. Кофеиний далд хөнөөл чухам энэ үед л эхэлнэ. Шингэнээ гадагшуулахад тань үе мөч, ясанд хэрэгтэй ихэнх эрдэс бодис алдагдана. Дараахан нь чихрийн "ноёрхол" мэдрэгдэж, өөрөө ч мэдэлгүйгээр уур уцаартай, залхуу болж эхэлнэ.

Ucoz Web Сайт хийнэ суулгана Xpress0908@yahoo.com-оор холбогдоорой!

Нийт сэтгэгдэл: 0
Сэтгэгдэл бичих
Нэр:
E-Mail :


Код *:

Бүртгүүлэх

Чалчих хэсэг



Админтай холбогдох


Санал асуулга

Манай Сайт танд



Нийт санал: 76

Шилдэг гишүүд


    Admin
    Мэдээ: 160
    Форум: 40
    Сэтгэгдэл: 154


    PSyCho
    Мэдээ: 87
    Форум: 0
    Сэтгэгдэл: 6


    Sugaraaa
    Мэдээ: 52
    Форум: 0
    Сэтгэгдэл: 27


    Билгээ
    Мэдээ: 26
    Форум: 0
    Сэтгэгдэл: 2


    Mz_UniTeD
    Мэдээ: 16
    Форум: 2
    Сэтгэгдэл: 86

Сурталчилгаа

Хэн хэн байна


    Нийт 1
    Зочин 1
    Гишүүн 0

Хамтрагч сайт

    www.ianime.tk
    www.sprinqle.it.mn
    www.Microlab.tk
    www.gamercre.tk
    www.Zewuun.com
    www.Muruudul.mn


""